Тайтгарахсан даа
Гэгээн байлаа ч сүүдэртэй л бүртийх хорвоод
Геюүрч л явах юм даа зүүдэн зүүдэн хайр минь
Гэнэхэн насандаа эрхлэлцэж амжаагүй чамдаан хүрэн
Гэгэлхэн сэтгэлээ цэлмэтэл уйлахсан даа
Ай би уйлахсан даа тайтгарахсан даа
Хайран дотроо зовлон хургуулсан хорвоод
Хямарч л явах юм даа зүүдэн зүүдэн хайр минь
Ханьсаж амжаагүй зуурхан учирсан
Хатан сэтгэлээ уужиртал мэгшихсэн дээ
Ай би уйлахсан даа тайтгарахсан даа
Эргийн чулуу ч байрандаа өтөлдөггүй хорвоод
Энэлж л явах юм даа зүүдэн зүүдэн хайр минь
Төөрөг хувьгүй багын чамдаа бүлээцэн эрхлэж
Тоотой насны ганцхан шөнө тайтгарахсан даа