Алагхан заяагаар ухаан дамжуулдаг
Аадрын үүлтэй хорвоо л юм уу
Анхилуун цэцэгс нь намартаа хагдардаг
Арганд ордоггүй хорвоо л юм уу даа
Борхон заяагаар ухаан дамжуулсан
Борооны үүлтэй хорвоо л юм уу
Бутны туулай ч цочиж гэнэддэг
Барьж болдоггүй хорвоо л юм уу даа
Зовлон үгтээн сэтгэл зөөлөрдөг
Зундаа цэцэгтэй хорвоо л юм уу
Зураадаа хус нь түрүүлж шарласан
Зоргоор болдоггүй хорвоо л юм уу даа
Хөөрөхдөө ч сийлдэг гунихдаа ч сийлдэг
Хэн ч танимааргүй хорвоо л юм уу
Дурлахдаа ч дуулдаг уярахдаа ч дуулдаг
Дутуу заяаны хорвоо...