2009-10-30
ШҮЛЭГ САВЛАА АВААРАЙ




Цагаан борооноор

 

Алдаж онох заяаг минь

Аргадаж чи минь зөөллөхгүй юм бол

Аньсага тороох бүлээн нулимсаа

Арчиж эврээгээд яахсан л билээ дээ

            Зөөлөн цагаан борооноо

            Норж уяраачээ чи минь

            Зөв буруу хоёроо

            Дэнсэлж жаргаачээ хань минь

Сөрөн уруудах тавиланг минь

Сүүн сэтгэлээрээ зөөллөхгүй юм бол

Сормуус дэвтээх гутралын нулимсаа

Сэврээж эгшээгээд яахсан л билээ дээ

            Зөөлөн цагаан борооноо

            Норж уяраачээ чи минь

            Зөв буруу хоёроо

            Дэнсэлж жаргаачээ хань минь

Гэгээн хөөртэй цагаахан бүхнээ

Гэгэлхэн заяандаа дуулж явъя

Итгэл сэмрээх бүлээн нулимсаа

Сэтгэлийн илчээр төөнөн эгшээе хоёулаа

            Зөв буруу хоёроо

            Дэнсэлж жаргая хоёулаа

Зөөлөн цагаан борооноо

            Норж уярая хоёулаа

Тэнгэрт ариуссан хурын усаар

Сэтгэлийн хирээ арилгаж жаргая хоёулаа
Бичсэн: Болио93 | цаг: 11:39 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


чи зохиолч юм бишүү
Бичсэн: Зочин (зочин) цаг: 16:39, 2009-10-30 | Холбоос | |


Энэ дууны үгиймуу, эсүүл чи зохиосымуу.

Сайхан сайхан хамаг бүхнээ
Сартай шөнөөр ч нэрэн жаргая
Салж хагацахгүй учрал бүрээ
Санан санан хоёул жаргая.

/Хоёул гэдгийг Даотой холбон ойлгож мушгин гуйвуулахыг хориглоно. Миний санаанд сая дөнгөж орсон мөрүүд байгаам./
Бичсэн: gereltuya цаг: 15:09, 2009-10-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax