Тушаал дэвших 10 боломж
1. Үргэлж цоглог бай
2. Өөрийгөө ажлаар дар
3. Эрт ирж, орой харь
4. Өөрийгөө чухал хүн гэдгийг харуул
5. Бүрээгээ тат
6. Амжилтаа баталгаажуул
7. Сайхан хувцасла
8. Хэрхэн дэвших талаар асуу
9. Зөв хүмүүстэй дотно бай
10. Даргадаа тусал
Даргадаа тоогдох зарчим
· Бага юмыг бага гэж бүү гол. Аливаа юм багаас эхэлдгийг та мэднэ. Мөнгө хүртэл нэгээс эхэлж тоологддог гэдгийг сана. Та чадах бүхэндээ сэтгэлээсээ хандвал дарга тань тооно.
· Илүү их ажил хийхээс бүү зайлсхий. өөрт оногдсоноос илүү ажил хийхэд бэлэн байгаабайдал тань бусдад ямагт таалагдах болно.
· Найдвартай бай. Энэ нь цаг барьж, хийх ёстой ажлаа хугацаанд нь хийнэ гэсэн үг. Найдваргүй хүнийг л хамгийн түрүүнд ажлаас нь халдаг шүү дээ.
· Шүүмжлэл, зэмлэлийг хүлээн авч сур. Алдаанаасаа суралцвал ухаан сууна. Алдаагүй байсан ч тэр үеийн зэмлэл хожим таныг алдах үед хамгаалалт, сэрэмжлүүлэг болно.
· Мэдэхгүй зүйлээ асууж бай. Ингэснээрээ та огтхон ч тэнэг харагдахгүй. Та ажлаа сайн, найдвартай хийхийн тулд зөв оносон асуулт тавибал өөрийн үнэнч, ухаалаг болохоо харуулна.
· Уян хатан байх хэрэгтэй. Таны ажилд огт хамаагүй үүрэг даалгавар өгч болно. Даалгаврыг олон үггүй биелүүл. Ингэснээрээ даргадаа ямагт туслах хүсэлтэй байгаагааа харуулна. Дарга тань ажилтанаа тушаал дэвшүүлэх тохиолдолд таныг хамгийн түрүүнд санана.
· Ажил дээрээ нөхөрсөг бай. Бусадтай ярилцан бодлоо хуваалцаж болох ямар нэгэн сонирхолтойсэдвийг хөндөх, танд ярьжбайгаа зүйл сонирхол татахгүй байсан ч сонсож сурах нь чухал.
· Өөдрөг сэтгэлтэй бай. Хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байвал амжилт таных болно. Энэ ньажлын чанар, ажилдаа хандах хандлагаас тань илэрдэг.
Та энэ зарчмуудыг хэрэгжүүл. Үр дүн нь аяндаа гарч та амжилтад хүрнэ.