Амьдрал! Зөвхөн энэ насны амьдрал үнэтэй.
Учирсны эцэст хагацах буюу
Амьдрахын эцэст үхэх буюу
Амьдрал бол уул юм
Бид удаан авирч түргэн урууддаг юм
Ги де Мопассан
Амьдрал бол хүмүүсийн бүхнээс илүү хадгалж үлдэхийг чармайдаг ч, бүхнээс бага хайрлан гамнадаг зүйл юм. Амьдрал бол үзвэр биш, баяр биш. Амьдрал бол маш хүндхүчир ажил юм.
Жорж Сантаяна
Хамгийн өчүүхэн зүйлс ч, бүр өөрсдийн маань ая тухад зориулагдан бүтээгдсэн эд юмс ч биднийг хөнөөж чадна. Болгоомжгүй гишгэхэд л шатны ганц гишгүүр, хана биднийг алж дөнгөнө. Хөдөлгөөн бүр бүхий л байгалийн тусгал болдог. Цор ганц чулуунаас болж тэнгисийн төрх өөрчлөгддөг. Хэн хүний алхам бүр бусдын амьдралд нөлөөтэй. Тэгэхээр энэ хорвоо дээр ангид тусдаа зүйл нэг ч үгүй гэсэн үг. Ямархан нэгийг хийхийн өмнө зөвхөн тэрхүү зүйлийнхээ тухай биш, бидбүхний тухай, бидний одоо, өнгөрсөн, ирээдүйн тухай, энэ хийх алхамд чинь хамаатай байж болох хүн бүрийн тухай харилцан шүтэлцүүлж бодох хэрэгтэй.
Паскаль
Эргээд харахад амьдралын ихэнх хэсэг балай тэнэг явдалд үрэгдсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зориулагдаагүй байдаг.
Сенека
Бясалган суугчийн амьдралд баяр баясгалан үгүй. Бодож эргэцүүлэхээсээ илүү хийж бүтээх хэрэгтэй.
Шампор
Өөртөө хямдхан амьдрал хайж яваа хүн л жинхэнэ өрөвдөлтэй нэгэн.