2009-10-30
ЯРУУ НАЙРАГТ ДУРТАЙ ТАНД


Бодол

Алагхан заяагаар ухаан дамжуулдаг

Аадрын үүлтэй хорвоо л юм уу

Анхилуун цэцэгс нь намартаа хагдардаг

Арганд ордоггүй хорвоо л юм уу даа

            Борхон заяагаар ухаан дамжуулсан

            Борооны үүлтэй хорвоо л юм уу

            Бутны туулай ч цочиж гэнэддэг

            Барьж болдоггүй хорвоо л юм уу даа

Зовлон үгтээн сэтгэл зөөлөрдөг

Зундаа цэцэгтэй хорвоо л юм уу

Зураадаа хус нь түрүүлж шарласан

Зоргоор болдоггүй хорвоо л юм уу даа

            Хөөрөхдөө ч сийлдэг гунихдаа ч сийлдэг

            Хэн ч танимааргүй хорвоо л юм уу

            Дурлахдаа ч дуулдаг уярахдаа ч дуулдаг

Дутуу заяаны хорвоо л юм уу даа

Ай чи туулж барах хорвоо юм уу

 



Бичсэн: Болио93 | цаг: 13:46 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax