2009-10-30
ШҮЛЭГ ЗУРАГ БАЙНАА БАЙНА. АВБАЛ АВ.

Хайр байдаг

 

Хайр байхым хорвоод хайр байхым

Халуухан сэтгэлээс сүү шиг ивэлдэг

Хатуухан тавиланд нулимстай сэврэн

Халаглахаа умартсан дэндүүхэн дэндүүхэн

                        Гэгээхэн хайр байхым

                        Хайр байхым

                        Халуухан сэтгэлийн хайр байхым

                        Гэгээхэн хайр байхым

Хайр байхым хорвоод хайр байхым

Зүүн сүвэгчээр ч манан шиг хөлхдөг

Золтой тавилангаа үүлстэй сарниах

Зовлонг умартсан дэндүүхэн дэндүүхэн

Гэгээхэн хайр байхым

                        Хайр байхым

                        Халуухан сэтгэлийн хайр байхым

                        Гэгээхэн хайр байхым

Хайр байхым хорвоод хайр байхым

Дээлэнд багтаад зүрх зүрхэндээ ууссан

Дэлгэрхэн жаргалын зүүдээр зөгнөсөн

Дэвэрсэн сэтгэлийн дэндүүхэн дэндүүхэн

Гэгээхэн хайр байхым

                        Хайр байхым

                        Халуухан сэтгэлийн хайр байхым

                        Гэгээхэн хайр байхым

Халуухан хатуухан хайр байхым

Хатан төрхөө хугасхан эвдсэн хайр байхым

Хайрламар өрөвдмөөр хайр байхым

Хайр байхым хорвоод хайр байхым



Бичсэн: Болио93 | цаг: 14:04 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax