Өөдрөг үзэл
Америкийн нэгэн нэртэй сурган хүмүүжүүлэгч өөрийн онолыг батлахын тулд хөдөөгийн нэгэн бага сургуулийн 1-р ангийн хичээлд орж багшид нь “Одоо хичээл хийж байгаа хүүхдүүдийн дундаас энэ охин, тэр хөвгүүн хоёр мундаг авъяастай сурагчид тул тэдэнд анхаарал халамж сайн тавьж, дэмжлэг байнга өгч байвал аугаа хүн болно” гэв. Багш алдарт сурган хүмүүжүүлэгчийн хэлсний дагуу жилийн турш бүх хүчээ дайчлан өнөө 2 хүүхдийг халамжлан, мэдэх бүхнээ заан сургажээ. Үүний үр дүнд тэр 2 хүүхэд сургууль төгсөх үедээ сургуульдаа хамгийн өндөр оноо авсан нь сурган хүмүүжүүлэгчийн урьдчилан хэлсэн оновчтой зөвөлгөөтэй таарч, сайн хүн болсонд сэтгэл нь хөдөлсөн багш түүн уруу утасдаж баярласанаа хэлэв. Хариуд нь нөгөө хүн “Үгүй ээ, багшаа, үнэндээ хүүхдүүдийг би огт мэдэхгүй байсан ба зөвхөн миний нүдэнд яагаад ч юм туссан учраас л би тэр хоёрыг сонгож таниас гуйсан юм шүү дээ. Үүгээр багшийн хайр болон идэвхитэй ханамжийг авах болсон хүүхдүүд маань өөрийн чадвар, хүчиндээ итгэж, бусдаас хамаарахгүйгээр өөрийгөө хөгжүүлэх боломж байдагт итгэх хэрэгтэй гэдгийг тэр 2 хүүхдээр нотлох гэсэн юм” гэжээ. Эндээс харахад өөдрөгөөр бусдыг харах, өөрөөр хэлбэл эхлээд бусдыг хайрлаж халамжилж сайн талыг нь харах гэж тасралтгүй хичээх үед бид хүмүүст илүү их нөлөө үзүүлж чадах юм.