2009-10-29
БҮХ ХҮМҮҮСТ

Дурсамж

 

Цантай мөнгөн товчин чагтагыг

Зүрхэн илчиндээ бүлээсгэж тэвэрлэснээ

                                    санан ганихарлаа

Цаг нарны буурал урсгалын

Зүүдэн ивэлд нь уйлж үдэлснээ бодон гунилаа

            Ай би Хоногийн тоогоор хувирч элсэн

                        Хайрын шивнээгээ дурсамж гэхүү

                        Хоёрхон дусал зэгэлхэн нулимсаа

                        Хорвоогоо амталсан бурам л гэхүү дээ

Хурын шиврээнд

Хатан сэтгэлээ тэвдээн сандчааснаа

                                    санан ганихарлаа

Хоног хоногийн доголон урсгалын

Холын мананд нь төөрч бүдэрснээ

                                    өрөвдөн гуниглалаа

            Ай би Хоногийн тоогоор хувирч элсэн

                        Хайрын шивнээгээ дурсамж гэхүү дээ

Аниргүй хурайлах хайрын бүүвэйг

Атгахан хөхөндөө нааж энхрийлснээ

                                    санан ганихарлаа

Амьдралын тоосонд хиртэх төөрөгтэй

Алагхан заяагаа уулсын сарниатай

                                    зүйрлэн гуниглалаа

            Ай би Хоёрхон дусал зэгэлхэн нулимсаа

                        Хорвоогоо амталсан бурам л гэхүү дээ

 

Бичсэн: Болио93 | цаг: 12:45 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


THANKS
ЯМАР СЭДВЭЭР ВЭ? ирмэх
Бичсэн: Болио93 цаг: 11:21, 2009-10-30 | Холбоос | |


гоё шүлэг байна бичээд байгаарай
Бичсэн: dadido цаг: 20:05, 2009-10-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax