2009-10-30
УРАН ЗОХИОЛ - ТАНТАЙ
  Үйлийн үр могой

Ертөнцийн бүх амьтан могойноос зэвүүцдэг . Мэлхий могойтой халз тулгарвал балмагдахдаа шууд л ам луу нь үсэрчихдэг .  Шувууд хөдөлж чадахаа байгаад хөшчихдөг

Тууртан том амьтад дэрхийтэл зугтана .

Арслангууд нэрэлхэн босч суниаж байснаа чимээгүйхэн шогшицгоосоор алга болно . Могойнд сайн амьтан гэж би л лав дуулаагүй . могойноос айдаггүй хүн гэж бүүрч байхгүй . Гэрт нь урт хорхой заларснаас болж гэр бүлээрээ зугтаад хээр хонож байсан айл хүртэл надтай таарч байсан . Могой гэрт нь орохоос монголчууд машид сэжиглэдэг . Харин манай зарим нутагт могойг аргалах сонин арга байдаг байна . Өвөл могой газар доогуур орж ичнэ . Газар гэсээгүй хөлдүү байх үеэр цагаан сар болно

Цагаан сараар могой цайлах дом хийдэг . Гэрийн эзэгтэй данхтай халуун цай юмуу, сүү барьж “могой гуай могой гуай манайд ирж цай уугаарай . Сар шинэ болж байхад оролгүй яахав .Манайд ирээрэй гэхчлэн “гуйж гувшин “ гэрээ тойруулан сүү өргөдөг байна . ЗУН БОЛНО .

Өвөл могой цайлах дом хийсэн айлд могой ордоггүй байна .  Үүнийг тайлбарлахдаа : өвөл уриад байхад нь очиж чадаагүй  одоо уриагүй байхад нь очилтой биш “ гэж нэрэлхээд ордоггүй юм гэж тайлбарладаг юм  билээ.

Бас монголчууд могойг лусын амьтан гэж өргөмжилдөг.

Түүнийг алах , махыг нь идэхээс дээд зэргээр цээрлэнэ.

Бас могойн чуулган болдог гэсэн яриа их бии .

Могой ичих гэж нэг цугларна . Басхүү  ороо ороотныхоо үед цугларна . Эмэгчин могой өвөрмөц үнэр биенээсээ ханхлуулнан  орчин тойрны эрэгчингүүдийг шавуулдаг .

Тэд бүгд л эмийн биеийг ороож мушгиралдаж давхарласан могойн “мушгиаг бии болгосон байдаг .

Тиим нэгэн чуулгантай таарсан жолооч  бензин асгаж байгаад бүгдийг нь шатаачихжээ . Тэр энэ дэлхий дээр урьд өмнө нь хэн ч хийж байгаагүй аймшигт нүгэл үйлдэж байгаагаа шүдэнз зурсныхаа дараа л ойлгожээ .

Говийн жолооч машинаа хаазлан зугтсан боловч төдхөнөө машинтайгаа онхолдож шатсан могойноос илүү хярамцаг болтлоо түлэгдэж нас баржээ . Тогой аймаар хараалтай шүү гэж хүмүүс ярилцдаг юм . Би бол иим юманд итгэдэггүй . Тиим олон тооны амьтан амьдаар нь шатаачихсан хүн зүв зүгээр түүнийгээ яриад явж байх уу

Шөнө болгон хар дарж зүүдлэн босон харайж өдөр бүхэн хий могой харж орилдог болж, эцэст нь өөрөө өөрийнхөө толгой дээр бензин асган шатаах байсан буй заа .

Могойн хараал бишээ өөрөө өөрийгөө шийтгэж байгаа бус уу . Жолооч ухаан алдталаа айснаас ямарч хяналтгүй болчихжээ . Тэр жолоогоо тас зууран хаазаа дээд цэгт нь тултал гишгээд ухаан алдчихаж .

Энэ үзэгдлийг бүх шашин санал нэгтэйгээр тайлбарладаг          

Хэн юу хийсэн , тэрнийхээ л үр шимийг амсдаг юм шүү дээ гэж .

 

 

 

           Зохиогч : Жамбалын Мягмарсүрэн      

Бичсэн: Болио93 | цаг: 13:24 | Хэл бол хэнд ч хэрэгтэй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax