Жинлэлтийн бодлого
- Гадаад байдлаараа яг ижилхэн 2 зоосны 1 нь хөнгөхөн байв.Тавган жигнүүрээр жигнэж хөнгөн зоосыг ол.
- Гадаад байдлаараа яг ижил 3 зоосны 1 нь арай хүнд байв.Тавган жигнүүрээр 1 удаа жигнээд хүнд зоосыг ол.
- Гадаад байдлаараа яг ижил 4 зоосны 1 нь арай хөнгөн байв.2 жигнээд энэ зоосыг ол.1 жигнэхэд энэ зоосыг олж болох уу?
- Ижилхэн 10 зоосны 1 нь арай хүнд байв.Хэд жигнээд хөнгөн зоосыг гарцаагүй олж болох вэ?
- Ижилхэн 9 зоосны 1 нь арай хөнгөн байв.2 удаа жигнээд хөнгөн зоосыг яаж олох вэ?
- Ижилхэн 12 зоосны 1 нь арай хөнгөн байв.Хамгийн цөөхнөөр хэд жигнээд энэ зоосыг олж болох вэ?
- Ижилхэн 18 зоосны 1 нь арай хөнгөн байв.3 удаа хэмжиж хөнгөн зоосыг ол.
- Ижилхэн 80 зоосны 1 нь арай хөнгөн байв.4 удаа жигнээд хөнгөн зоосыг ол.
- 1т,2т,3т,4т,5т-ийн 1г,2г,3г,4г,5г жинтэй зооснууд байсны 1 нь баталгаат жингээсээ арай хөнгөн байв.Хамгийн цөөндөө хэдэн удаа жигнэж хөнгөн зоосыг олох вэ?
- Уутанд 9 кг гурил байв.Тавган жигнүүр ба 50г,200г-иин 2 ширхэг туухайны тусламжтайгаар гурилыг 2 кг ба 7 кг-ийн хэсэгт 3 хэмжиж хуваа.
Юүлэлтийн бодлого
- Хөхүүртэй айрагнаас 3л ба 2л-ийн савны тусламжаар 2 удаагийн хутгалтаар 5л айраг яаж авах вэ?
- Хөхүүртэй айрагнаас 2л ба 5л-ийн савны тусламжаар 3л айраг ав.
- 10л савтай сүүнээс 2л ба 7л-ийн савны тусламжаар 3л сүү таслаж ав.
- 8л савтай дүүрэн сүүнээс 5л ба 3л-ийн савны тусламжаар 4л сүүг хэрхэн таслаж авах вэ?
- 10л савтай айрагнаас 3л ба 4л-ийгн савны тусламжаар яаж 5л айраг таслаж авах вэ?
- Том савтай тарагнаас 3л-ийн 2 сав,7л-ийн 1 савны тусламжаар 5л тараг хэрхэн тасалж авах вэ?
- Саванд 13л-ээс багагүй сүү байв.9л–ийн хувин ба 5л бидоны тусламжаар 6л сүүг хэрхэн таслаж авах вэ?
- Саванд 13л-ээс багагүй тараг байв.9л ба 5л савны тусламжаар 8л тараг ав.
- 10л савтай сүүнээс 7л ба 3л савны тусламжаар 5л сүү яаж таслаж авах вэ?
- 8л савтай дүүрэн сүүнээс 5л-ийн саванд 3л-ийн хутгуураар 4л сүүг яаж хиих вэ?
- 12л савтай айргийг 5л ба 8л савны тусламжаар 2 тэнцүү хуваа.
- 12л савтай дүүрэн сүүг 9л ба 5л-ийн савны тусламжаар 2 тэнцүү хэсэгт хуваа.
- 8л савтай дүүрэн сүүг 3л-ийн 3 савны тусламжаар 2 тэнцүү хэсэгт хуваа.
- Том савтай уснаас 17л ба 12л-ийн 2 савны тусламжаар 6л усыг хамгийн хурдан аргаар тасалж ав.
- 24 хувин,12 хувин,11 хувин,5 хувин ус багтах савнууд байв.24 хувин ус багтах сав дүүрэн бөгөөд үүнийг эхний 3 саванд тэнцүү хувааж 3 дахь савыг хоосон үлдээ.