Эхийн захидал
Хичээлдээ тааруухан сэтгэлийн тэнхээ сул дорой хүүхэдтэй нэгэн ээж байжээ. Ээж нь цаг ямагт хүүдээ амжилт гаргаж чадна гэсэн итгэлийг төрүүлдэг байлаа. Хүү нь ч гэсэн ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээдэг байв. Хүүгээ дайнд явахын өмнө ээж нь хүү дээрээ ирээд олон хүмүүсийн юу гэхийг тоохгүйгээр “Миний хүү дайнд хамгийн шилдэгч нисгэгч болно” гэж чангаар хэлжээ. Гурван жил хагас үргэлжилсэн дайнд хүү нь эрэлхгээр тулалджээ. Түүнд хүч зориг өгч байсан зүйл бол түүний ээжийн тасралтгүй илгээж байдаг захидал байлаа. “Миний бахархал болсон хүү минь” гэж эхэлсэн ээжийх нь захидалууд цаг өнгөрөх тусам агуулга нь ч багасч хурдан таталган бичсэн юм шиг харагдах болсон тул эрүүл байна гэж бичдэг ээжийхээ үгэнд хүү нь эргэлздэг байлаа. Дайн дуусахын үед нэг захидал хүлээн авчээ. Захидалд “Хайрт хүү минь одоо баттай зогс Хүчирхэг бол Энэ богинохон захидалд хүү нь яагаад ч юм хүүгийн сэтгэлд хоногшин үлджээ. Дайн ч дуусч хүү нь Францын элчин сайдын газар ажиллахаар томилогдов. Хүү энэ баярт мэдээг юуны өмнө ээждээ дуулгахаар очсон боловч ээж нь аль хэдийн нас барсан байлаа. Ээж нь гурван жилийн өмнө өөрийн үхэхийг тааварлан мэдээд хүүгээ тэнхээтэй байлгах гэж нэгэн арга сийлжээ. Ээж нь үхэхийхээ өмнөх долоо хоногийн турш чичигнэж салганасан гараараа 250 захидал бичиж түүнийгээ өөрийн найзад өгч хүүдээ нэг нэгээр нь явуулж байхыг хүссэн байжээ.
Ээжийн царай
Нэгэн тосгонд нүүр болон гар нь татанги болсон эх амьдардаг байжээ. Сэтгэл нь гадаад төрхтэй нь харьцуулбал илүү сайхан байсан ч тосгоныхноосоо үргэлж нуугддаг байв. Тэр эхийн ганц хүү нь үеийхнээсээ илүү ухаалаг, хөдөлгөөнтэй, зоригтой, аж. Харин найзуудтайгаа тоглож байхад хажуугаар нь ээж нь өнгөрвөл ичих сэтгэл төрдөг байлаа. Нэгэн өдөр түүнийг хүлээн зогссон ээжийг нь найзууд нь шоолжээ. Бухимдаж, бачимдсан хүү гэртэй ирмэгцээ ээж уруугаа хашигчиж, ээжийхээ муухай нүүрнээс ичиж байдаг тул дахин сургууль дээр битгий очоорой гэж хэлэв. Үүнийг сонсож байсан хөршийх нь эмээ тэсэлгүй хүүг дуудаж: “Чамайг нэг настай байх үед юмсан. Ээж чинь талбайд ажиллаж байтал гэрт чинь гал гарч, дотор нь чи унтаж байсан. Галын дөл хүчтэй байснаас тосгоныхны хэн нь ч орж зүрхлэхгүй байтал гэнэт нэгэн жижигхэн эмэгтэй хүмүүсийн дундаас зүсэн гарч ирээд гал уруу орчихсон нь ээж чинь байсан юм даа. Улалзсан галын дундаас чамайг тэврэн гарч ирэхэд түүний нүүр гар түлэгдсэн байлаа" гэж хэлжээ. Үүнийг сонсоод хүү нулимс асгаруулан өөрийн эрхгүй ээжээрээ бахархах сэтгэл төржээ.