Хүүхдийн ерөнхий мэдлэгийг шалгах тест
- Чи хэдэн чихтэй вэ?
- Энэ хурууг юу гэж нэрлэдэг вэ?/ Судлаач эрхий хуруугаа үзүүлнэ./
- Нохой хэдэн хөлтэй вэ?
- Сүүг ямар амьтнаас гаргаж авдаг вэ?
- Нэг төгрөг хэдэн мөнгөтэй тэнцэх вэ?
- Америкийг анх хэн нээсэн бэ?
- Усыг буцалгахын тулд яах ёстой вэ?
- Элсэн чихрийг ямар дэлгүүрээс худалдаж авч болох вэ?
- Долоо хоногт хэдэн өдөр байдаг вэ?
- Ходоод ямар үүрэгтэй вэ?
- Нар аль зүгт жаргадаг вэ?
- Талхыг юугаар хийдэг вэ?
- Хүмүүс яагаад 6 сарын 1-нд баярладаг вэ?
- Нэг тоннд хэдэн кг байдаг вэ?
- Грекийн нийслэлийг нэрлэнэ үү?
- Жилд ямар улирлууд байдаг вэ?
- Тос яагаад усан дээгүүр хөвдөг вэ?
- Чили орон хаана оршдог вэ?
- Монгол эрэгтэй хүний өндөр хэд вэ?
- Оюу ямар өнгөтэй вэ?
- Барометр гэж юу вэ?
- Тунгалаг тамир романыг хэн бичсэн бэ?
- Өмнөд туйлыг хэн анх нээсэн бэ?
- Чингис хаан гэж хэн байсан бэ?
- Чулуу яагаад усны доор байдаг вэ?
- УБ-аас Дархан хүртэл хир хол вэ?
- Хүмүүс яагаад улс тунхагласны баярыг яагаад тэмдэглэдэг вэ?
- Зүрх ямар үүрэгтэй вэ?
- Барьцаалах гэж юу вэ?
- Хүүхдийн эрх гэж юу вэ?
Хүүхдийн ерөнхий ойлгоцийг шалгах тест
- Хэрэв чи хуруугаа эсгэчихвэл яах вэ?
- Хэрэв чи найзынхаа бөмбөгийг гээчихвэл яах вэ?
- Чи талх авах гээд явтал дэлгүүрт талх дууссан байвал яах вэ?
- Хэрэв чамайг чамаас дүү хүүхэд зодвол яах вэ?
- Галт тэрэг эвдэрсэн замд ойртон ирж байгааг чи харвал яах вэ?
- Орон сууцны угсармал барилгыг яагаад хавтангаар барьдаг вэ?
- Гэмт хэрэгтэнг яагаад шоронд хорьдог вэ?
- Усан онгоц сүйрэхэд яагаад хамгийн эхлээд хүүхэд, эмэгтэйчүүдийг авардаг вэ?
- Хүмүүс захидал явуулахдаа яагаад дугтуйн дээрээ марк наадаг вэ?
- Цагдаагийн байгууллага ямар үүрэгтэй вэ?
- Даавууг юугаар хийдэг вэ?
- Гуйлга гуйж байгаа хүнд өглөг өгсөн нь дээрүү эсвэл буяны байгууллагад өглөг өгсөн нь дээрүү? Яагаад?
- УИХуралын гишүүд ямар үүрэгтэй вэ?
- Хүн яагаад амласнаа заавал билүүлэх ёстой вэ?
- Яагаад их хэмжээний мөнгийг бэлэн төлснөөс дансаар шилжүүлсэн нь дээр вэ?
- Зарим хариуцлагатай албан тушаалд хүмүүсийг сонгохдоо яагаад тэднээс урьдчилсан шалгалт авдаг юм бэ?